Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 2366 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1482 нь Улаанбаатар хотод, 879 орон нутагт, 5 эмнэлгээс шалтгаалах халдвар тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 102629 боллоо.

Мөн 13 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралтын тоо 482 боллоо.

Сүүлийн 24 цагт 1059 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 66602 боллоо.

Хэвтэн эмчлүүлж буй хүмүүс:

хөнгөн- 8352 хүн

хүндэвтэр- 3097 хүн

хүнд- 1221 хүн

маш хүнд- 228 хүн байна. Нийт 12898 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *