Categories
мэдээ спорт

Жүдогийн шигшээ багийнхан олимпийн бэлтгэлдээ гарлаа

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад олимпийн бэлтгэлдээ гарлаа.

Жүдочид Унгар Улсын нийслэл Будапешт хотноо энэ сарын 6-13-нд зохион байгуулсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцоод ирсэн билээ.

Энэ удаагийн олимпийн бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа нарын бүрэлдэхүүнтэй шигшээ багийн 40 гаруй тамирчид бэлтгэлд хамрагдаж байна.

Олимпийн бэлтгэлд шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчдаас гадна эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдаж буй дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саеид Моллаеи, өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад нар энэ сарын сүүлчээр шигшээ багийн бэлтгэлд хамрагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *