Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом-38” яруу найргийн наадам тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо

“Болор цом-38” яруу найргийн наадам энэ сарын 19-нд 12:00 цагт Цагдаагийн “Сүлд” чуулгын байранд үзэгчгүйгээр зохион байгуулагдах байсан юм.

Харин цар тахлын нөхцөл байдлыг улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон талаар Монголын зохиолчдын эвлэлээс мэдэгдэл гаргажээ.

Энэ удаагийн яруу найргийн наадмын зорилго нь цагдаагийн сэдэвт яруу найргийн бүтээлийн өв санг баяжуулах, Монголын цагдаагийн түүхэн замнал, үнэт зүйл, сүр хүч, бахархлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, цагдаагийн алба хаагчийн гавьяа зүтгэл, ажил үйлсийг олон нийтэд алдаршуулж, яруу найрагчдын бүтээл туурвилыг олон түмэнд сурталчлах, шинэ авьяастныг нээн илрүүлэх юм.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *