Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн эсрэг эмийг хэдэн төгрөгөөр борлуулахаар зөвшөөрөл авсныг нь олон нийтэд дэлгэнэ

Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан эмийн үнэ тэнгэрт хадаж байгаа талаар олон нийт шүүмжилсээр байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Өнөөдөр маш олон иргэн коронавирусийн халдвар авч, эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ өвдөөд байж байна. 119, эмнэлэг, шуурхай штаб руу залгаад утсаа авахгүй, холбогдохгүй, хариу өгөхгүй, эсвэл эргэж холбогдоно гээд таг алга болсон гомдол мэдээлэл иргэдээс маш их ирж байна. Монгол Улсад иргэд өвдлөө гэхэд яг хэн рүү утастахаа, тусламж авч чадах эсэхээ мэдэхгүй байна. Витамин, эмний үнэ хэд дахин өссөн байна. Арбидол гэх эм 6000 байсан бол 30000 гарчихлаа гэж байна” хэмээн онцолсон.

Тэгвэл Цар тахлаас урьдчилан сэргийлэх Түр хорооны хуралдааны үеэр ЭМЯ уг асуудлын талаар “ЭМЯ-ны Эмийн зөвлөлөөс ААН-үүд зөвшөөрөл авдаг. Эхний ээлжинд тэдгээр ААН-үүд Эмийн зөвлөлөөс зөвшөөрөл авахдаа хэдэн төгрөгөөр борлуулахаар зөвшөөрөл авсныг өөрсдийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *