Categories
мэдээ нийгэм

Австри мэргэжилтнүүд манай инженерүүдтэй хамтран мөсөн дэвжээ тавих ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ Яармаг хороололд баригдаж буй Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө ордны бүтээн байгуулалт 90 гаруй хувьтай явж байгаа бөгөөд өчигдрөөс мөсөн дэвжээ тавих ажил эхэлжээ. Австри улсын AST компанийн мэргэжилтэн Вейландс-Гинко Андрей, Жерри Жулиус Мансиккавита нар манай инженерүүдтэй хамтран мөсөн дэвжээ тавих ажлыг эхлүүлсэн бөгөөд мөсний хэсэг гэхэд 4-5 давхарга байдаг аж. Сонирхуулахад, Вейландс-Гинко Андрей, Жерри Жулиус Мансиккавита нар саяхан Латви улсын нийслэл Рига хотод болсон Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөсөн талбайн техникийн инженерээр ажилласан байна.

Дэлхий нийтийг хамраад буй цар тахал, хөл хорио, мөсөн дэвжээ тавих гадны мэргэжилтнүүд ирж чадахгүйн улмаас Мөсөн өргөө ордон төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд тун удахгүй нээлтээ хийх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *