Categories
мэдээ спорт

Монголын “Astra Academy” баг “PUBG Mobile”-ын Өмнөд Азийн аварга боллоо

PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж Монголын Astra Academy баг түрүүллээ.

Astra Academy баг нийт 24 тоглолтоос 5-д ялж (Chicken Dinner) 295 оноо цуглуулсан бөгөөд шагналын 40 мянган ам.долларын эзэн болжээ.

Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээний хоёрдугаар байранд PUBG Mobile-ын дэлхийн аварга, Монголын Zeus Esports баг орсон байна.

Тэмцээний шилдэг тоглогчоор Action буюу Сүхбат 51 kill, 21 assist-тайгаар тодорсон байна.

Тэмцээний эхний 5 байр:

  1. Astra Academy (Монгол) – 40 мянган ам.доллар
  2. Zeus Esports (Монгол) – 28 мянган ам.доллар
  3. DRS Gaming (Балба) – 18 мянган ам.доллар
  4. Stalwart Esports (Энэтхэг) – 10 мянган ам.доллар
  5. Apes Inc () – 7 мянган ам.доллар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *