Categories
гадаад мэдээ спорт

Италийн шигшээ баг Европын аваргыг ялалтаар эхлүүлэв

Хөлбөмбөгийн 2021 оны ЕАШТ урьд шөнө Италийн Ром хотын “Олимпийн цэнгэлдэх” хүрээлэнд эхэллээ. ЕАШТ зохион байгуулагдаж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд 11 улсын 11 цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа бөгөөд тэмцээний нээлтийн тоглолт Итали улсын нийслэл Ром хотноо Итали болон Турк улсын шигшээ багуудын хооронд боллоо.

Роберто Манчини дасгалжуулагчтай Италийн шигшээ баг нээлтийн тоглолтонд 3-0 харьцаатай Туркийн шигшээ багийг буулгаж авлаа. Энэ ялалт нь Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн ЕАШТ-нд үзүүлж буй түүхэн тоглолт болж байна. Учир нь Италийн шигшээ баг ЕАШТ-ний эхний тоглолтондоо өрсөлдөгчөө энэ тоглолт шиг илт илүүрхэж хаалгандаа гоол алдалгүй 3 гоол оруулж байгаагүй юм. Тоглолтын эхний гоолыг Турк хамгаалагч М.Демирал өөрийн хаалгандаа оруулсан. Тэрээр Италийн довтлогч Д.Берардигийн хөндлөн дамжуулалтыг таслахдаа өөрийн хаалгандаа оруулсан бол Ч.Иммобиле хаалгачаас ойсон бөмбөгийг нэмж цохин гоол оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Италийн гоол үүгээр дуусаагүй бөгөөд Л.Инсинье 79 дэх минутад хаалгачийн баруун дээд буланд гоёмсог гоол оруулснаар тоглолтыг эцсийн цэгийг тавьсан.

А хэсэг: Турк 0-3 Итали (гоол: М.Демирал авто 53’, Ч.Иммобиле 66’, Л.Инсинье 79’)

Турк: Г.Чакыр, З.Челик, М.Демирал, Ч.Сёюнжу, У.Мераш, К.Караман (Х.Дервишоглу 76‘), О.Туфан (К.Айхан 64’), О.Йокушлу (И.Кахвежи 65’), Х.Чалханоглу, Б.Йылмаз, Ю.Языжи (Ч.Ундер‘)

Итали: Ж.Доннарумма, А.Флоренци (ди Лоренцо 45‘), Л.Бонуччи, Ж.Кьеллини, Л.Спинаццола, Н.Барелла, Жоржиньо, М.Локателли (Б.Кристанте 74‘), Д.Берарди (Ф.Бернардески 85‘), Ч.Иммобиле (А.Белотти 81‘), Л.Инсинье (Ф.Кьеса 81‘

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *