Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймгийн 5 суманд 72 цагийн “тэг” зогсолт хийхээр шийдвэрлэв

Дундговь аймгийн Онцгой комиссын 16 дугаар хуралдаанаас коронавирусийн халдварын тархалтыг бууруулах зорилгоор өнөөдрийн 15:00 цагаас зургадугаар сарын 13-ны 06:00 хүртэл Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт сумдад “тэг” зогсолт хийх шийдвэр гаргалаа.

Энэ хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээг зогсоохоор болжээ.

Тус аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 54 тохиолдол батлагдаж, батлагдсан тохиолдлын тоо 166 боллоо.

Халдвар Дэлгэрхангай, Цагаандэлгэр, Сайнцагаан, Сайхан-Овоо, Өлзийт суманд бүртгэгдэж, Дэлгэрхангай, Сайнцагаан суманд тархалт их байгааг аймгийн Онцгой комиссоос онцолсон.

Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 85 хүн тусгаарлан ажиглах байранд, 286 өрхийн 902 иргэн гэрийн ажиглалтад байгаа ба тусгаарлах эмнэлэгт 86 хүнийг хэвтүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *