Categories
мэдээ утга-зоxиол

“Номын баяр” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ

Сүхбаатарын талбайд энэ сарын 11-нээс эхлэн гурван хоног үргэлжлэх 29 дэх удаагийн номын баярт Анд хэвлэлийн газар эрхлэн гаргасан хүүхдийн болон уран зохиолын 100 гаруй нэр төрлийн бүтээлээрээ оролцож байна.

Анх хэвлэлийн газар “Номын баяр”-т зориулж бүх номоо 10-60 хувь хүртэл хямдруулж байна.

Анд хэвлэлийн газраас онцлох бүтээлүүд:

Зохиолч Н.Бадамжав “Амуль”

Бэсрэг роман, тууж өгүүллэгээс бүрдэх “Амуль” ном нь тайгын өвөрмөц амьдралыг өөр өөр үйл явдлаар холбон бичсэн онцлогтой. Ойн иргэдийн амьдрах хэв маяг нь байгаль эхийг шүтэх гүн сүсэг бишрэлтэй салшгүй холбоотой учраас зүүд, зөн совин, чанад ертөнцийн учир бүтээлэг, юмс үзэгдэл, тайлж тайлбарлах боломжгүй тэр далд холбоо хэлхээг бодит ахуйтай чадварлаг сүлжин бичиж, үйл явдлыг итгэл үнэмшилтэй хүүрнэх нь зохиолчийн авьяас билгийн илрэл юм.

Зохиолч Н.Бадамжав “Дайсику”

No description available.

Дайсикуд хөвчийн нэгэн отог омог байгалийн гэнэтийн гамшигт өртөн, солирын бороонд сүйрч мөхөөд, түүний суурин дээр шинэ хот байгуулагдсан тухай гардаг. Байгальтай амь нэгтэй амьдарч байсан хүмүүсийн зан араншинг юу эвдэж, амгалан тайван амьдралыг юу бусниулав гэдгийг зохиол.

Зохиолч Н.Бадамжавын “Модон сахалт” цоо шинэ роман тун удахгүй хэвлэгдэж, уншигч олондоо хүрэх болно.

Проспер Мериме “Коломба”

No description available.

Францын романтизмын үеийн нэрт төлөөлөгч, түүхч, археологич, зохиолч Проспер Мериме 1803 онд мэндэлжээ. Олон талын авьяас билигт зохиолч маань зохиол бүтээлүүдээ түүхэн сэжмээр холбодгоороо Европ даяар алдартай. Тэрээр 1840-1847 оны хооронд алдарт “Кармен” романаа бичиж, уншигчдын хүртээл болгосны дараахан хөгжмийн зохиолч Бизет түүний эл романыг дуурь болгосноор дэлхийн өнцөгт булан бүрд сонгодог урлагийн томоохон төлөөлөл болон тоглогдож байна. Кармен романы дараагийн тэсрэлт хийсэн зохиол яахын аргагүй Коломба. Корсик нутгийн уугуул иргэдийн ёс заншил, зоригт Коломба бүсгүйн эцгийгээ гэсэн сэтгэл нь Францын төдийгүй дэлхий дахины классик уншигчдын сэтгэлийг ховсдон, өдгөө ч нэр хүнд улам өссөөр байна. Мэдээж түүний зохиол түүхэн сэжигтэй байдаг учир Корсик нутагт очих хүсэлтэй жуулчдын тоо эл бүтээлийг гарснаас хойш тасралтгүй өссөн гэдэг.

“Захиалгат аллага” цуврал дээлээ сольж, бүл нэмэн, “Өв залгамжлагчид” нэртэйгээр дахин хэвлэгдлээ.

No description available.

Зохиолч, сэтгүүлч ХОН ХЭРЭЭДИЙН Б.ЭНХБАТЫН түүхэн бодит явдлаас сэдэвлэсэн “Өв залгамжлагчид” цуврал романууд анх 1990-ээд оны эхэнд хэвлэгдэн, монголын уншигчдад цоо шинэ өнгө төрх, зохиолын голч шугам, бичлэгийн тэс өөр хэв маяг, өнө эртний түүхт Монгол улсын бүхий л цаг үеийн улс төрийн байдал, үнэн төрхийг харуулсан детиктив зохиол билээ. 2018 онд зохиогчийн хүсэлтээр “ЗАХИАЛЛАГА АЛЛАГА” нэрээр шинэчлэгдэн хэвлэгдэж байсан бол 2021 онд мөн зохиогчийн хүсэлтээр “ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД” нэрээр дахин худалдаанд гарч байна.

ХОН ХЭРЭЭД овогт БАЗАР болон түүний хүү БАТААГИЙН хувь заяа хэрхэн эргэхийг “ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД” цуврал романаас уншаарай.

Михаил Булгаков “Залуу эмчийн тэмдэглэл”

No description available.

Хөдөө тосгоны буйд бөглүү ахуйд дөнгөж сургууль төгссөн залуу эмч томилолтоор очсоныхоо өдрөөс л хээгүй, хэнэггүй тариачдын архагшуулж, газар авхуулсан өвчинтэй тэмцэж эхэлнэ.

Уг зохиолд гарах өвчин намдаах эм морфины хамааралд орсон залуухан эмчийн тэмдэглэл зохиолчийн өөрийнх нь түүх юм. Ямар ахархан хугацаанд бие мах бод, оюун санааг нь эзлэн авсан мансууруулах бодисын хамаарал, донтолт үхлээр төгсөж байгаа тухай өдөр өдрөөр, цаг минутаар тэмдэглэлээ үлдээгээд, оюун санаа, зүүд зөнгөөрөө амьд ч биеэрээ, мэдрэхүйгээрээ насан эцэслэж буй тухай өгүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *