Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсанд заагаагүй тэмдэглэгээ хийх, нэр дэвшигчийн нэрийг дугуйлсан зургаа авч дэмжиж буйгаа илэрхийлсэн зургийг олон нийтэд дэлгэх зэрэг үйлдэл нийгмийн сүлжээнд гарч байна.
Хэрэв дээрх үйлдлийг гаргаж хууль зөрчсөн нь тогтоогдвол 10 сая төгрөгөөр торгуулна.
Энэ тухай Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:
62.13. Сонгогчид дараах зүйлийг хориглоно:
62.13.1. Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
62.13.2. Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
62.13.3. Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;
62.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;
62.13.5.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
62.14.Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. Энэ нь энэ хуулийн 64.9-д заасан итгэмжилсэн хүнд хамаарахгүй.