Categories
мэдээ нийгэм

АТГ-т 540 хэрэг шалгагдаж байна

“Transparency International” байгууллагын Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111 дүгээрт жагссан. Энэ нь 2019 оныхоос таван байр ухарсан үзүүлэлт юм. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 82 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 567 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 21 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 540 хэрэг шалгагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *