Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 16:00 цагт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд очиж, саналаа өглөө.

Тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхгүй гэдгээ илдэрхийлсэн юм.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 07:30 цагт саналаа өгсөн бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 13:30 цагт саналаа өгсөн билээ. Мөн “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өчигдөр буюу зургадугаар сарын 8-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн юм. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:40 цагт саналаа өгч “Сүүлийн 30 жил төрийн тэргүүн богино хугацаанд буюу дөрвөн жилээр ажиллаж ирсэн. Энэ удаа шинээр сонгогдох Ерөнхийлөгч зургаан жилээр ажиллах учир Монгол Улсад томоохон шинэчлэлт авчрах болов уу” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрог, 17-2 дугаар хэсгийн санал авах байранд 12:00 цагт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 11:40 цагт саналаа өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *