Categories
мэдээ спорт

Ц.Цогтбаатар, Д.Сумъяа нар тэмцээнээ өндөрлүүлэв

Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаан өчигдөр болж, С хэсэгт багтсан Ц.Цогтбаатар, хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нар хүч үзсэн юм.

73 кг-ын жинд хүч үзсэн Ц.Цогтбаатарын хувьд гуравдугаар тойрогт Унгарын Миклос Унгваритай барилдсан боловч ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.

Мөн 57 кг-ын жинд зодоглосон Д.Сумъяа эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Өмнөд Солонгосын Ким Жандитай учраа тааран барилдсан боловч ялагдал хүлээн тэмцээнээ дуусгасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *