Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд сүүлийн тоглолтоо Киргизтэй хийнэ. Цар тахлын улмаас Япон улсын Осака хотын Янмар цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолт Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.
Шигшээ багийн хувьд урьдчилсан шатны F хэсгийн сүүлийн байранд бичигдэж буй ба өнгөрсөн тоглолтоо Японы шигшээ багтай хийж 14-0 харьцаагаар хожигдсон.
Киргизтэй өөрийн талбай дээр хийсэн тоглолтод манай баг 2-1 харьцаагаар хожигдсон. Энэ удаа тоглолт Киргизийн талбайд болох байсан ч цуцлагдан дундын талбайд болж байгаа манай талд ашигтай юм.
Урьдчилсан шатны “F” хэсгийн хүснэгт:
- Япон – 15 оноо
- Тажикситан – 12
- Киргиз – 7 оноо
- Мьянмар – 6 оноо
- Монгол – 3 оноо