Categories
мэдээ улс-төр

М.Тулгат: Ардчиллын төлөөх намууд нэгдэж байна

Ардчиллын төлөөх намууд нэгдэж, “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэ талаар Ардчилсан намаас өнөөдөр (2021.06.06) мэдээлэв.

Ардчилсан намын дарга М.Тулгат “Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил дуусах шатандаа орж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг Ардчилсан нам болон ардчилсан үзэл санааг хамгаалдаг, үзэл баримтлалаа болгодог намууд нэг намын ноёрхол бий болж, цаашлаад нэг хүний дарангуйлал руу шилжих вий гэдэгт санаа зовниж байна.

Монголын ардчиллыг хамгаалах ёстой гэдэгт санал нэг хүмүүс нэг талд байна. Улс төрийн зарим хүчнүүд, ялангуяа ардчиллын төлөөх үндсэн чиг шугамтай намуудтай хамтран ажиллах, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжих, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэгдэж ажиллахаар “санамж бичиг”-т гарын үсэг зурж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *