“Warner Bros” кино компани 2019 онд нээлтээ хийж, дэлхий дахиныг байлдан дагуулсан “Жокер” киноны 2, 3 дугаар ангийг хийхээр болсон байна.
Жокерын дүрийг бүтээсэн Хоакин Феникс анх “Жокер”-ыг бүрэн хэмжээний кино хэмээн тооцоолж уг дүрийг бүтээсэн аж. Гэсэн хэдий ч тэрбээр дахин Жокерт хувирахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн найруулагч Тодд Филлипс дараагийн ангиудыг дахин найруулахаар болсон юм.
Тэгвэл Тодд Филлипс “Жокер” киноны дараагийн ангийн зохиол бичигдэж байгаа талаар мэдэгджээ.
Сонирхуулахад, “Жокер” кино дэлхий дахинаас нэг тэрбум давсан ам.долларын ашиг орлого олсон. Мөн “Жокер” олны хүртээл болоход шүүмжлэгчид ар араасаа онц сайн үнэлгээ өгсөн байдаг.
Түүнчлэн комиксоос сэдэвлэн хийсэн кинонуудаас “Жокер” хамгийн анх Венецийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлийн “Алтан арслан” шагналыг авч, Хоакин Феникс “Оскар”, “Алтан арслан”, “The British Film Academy” зэрэг кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн билээ.