Categories
гадаад мэдээ

Элон Маскын жиргээ “Baby Shark”-ын хувьцааг өсгөв

“Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маск ганц жиргээгээрээ л хөрөнгийн зах зээлийг савлуулдаг гэдгээ дахин баталлаа. Тэрбээр өчигдөр (2021.06.02) дэлхий дахинд алдаршсан “Baby Shark” хүүхдийн дууны талаар жиргэсэн нь уг дууны эзэмшигч Өмнөд Солонгосын компанийн хувьцааны үнийг огцом өсгөжээ.

Элон Маск твиттертээ “Baby Shark” дууны “YouTube” холбоосыг нийтлээд, “Baby Shark” бүгдийг ардаа орхиж байна. Хүн төрөлхтний тооноос ч олон удаа үзжээ” хэмээн жиргэсэн байна. Үүний дараа энэхүү дууг бүтээсэн “Smart Study” компанийн гол хувьцаа эзэмшигч “Samsung Publishing” компанийн хувьцааны ханш 10 хувь өсчээ.

Элон Маскыг жиргэх үеэр “Baby Shark” дуу 8.3 тэрбум үзэлттэй байсан аж. Өнөөдрийн байдлаар, дэлхийн хүн амын тоо найман тэрбум хараахан хүрээгүй байгаа билээ.

Elon Musk's 'Baby Shark' tweet sends shares in iconic song's investor up  10% | Business Insider India

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *