Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт өнөөдрөөс 48 цаг тэг зогсолт хийнэ

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын дотоодын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр ээлжит 18 дугаар хуралдаанаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1.Өнөөдрийн 17:00 цагаас эхлэн аймаг, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийхээр болов.

2.Тухайн хугацаанд хүнсний 8 нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.

3.Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов.

4.Тэг зогсолтын хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *