Categories
мэдээ нийгэм

“Тухайн бичлэг нь хоёр жилийн өмнөх, энэ асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв

“МИАТ” компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар хүчтэй цохиж, зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тараад байгаа билээ. Уг асуудалтай холбоотойгоор МИАТ ТӨХК С.Батсүхийг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдсэн.

Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бичлэг нийтлэгдсний дагуу харъяалах Иргэний агаарийн тээврийн цагдаагийн хэлтэс уг хэргийг бүртгэж шалгалтын ажиллагааг одоогоор явуулж байна. Тухайн бичлэгт гарч байгаа ажилтанд Шүүх шинжээч томилох тогтоол үйлдсэн. Шинжээчийн дүгнэлт гараагүй, шалтгалтын ажил цаашид үргэлжилнэ. Бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхлэнгүүт гэмт хэргийн зөрчлийн шинжтэй гэж үзэн шалгалтын ажлыг эхлүүлсэн. Тухайн ажилчнаас тодруулга мэдүүлэг авсан. Ажилтныхаа биед халдсан гэх тухайн хүнийг мөн дуудсан. Өнөөдөр холбогдох тайлбаруудыг авах байх. Бидэнд ирсэн мэдээллээр тухайн бичлэг нь хоёр жилийн өмнөх гэсэн мэдээлэл байгаа. Энэ асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв.

Мөн энэ асуудлаар өргөдөл, гомдол өгөх иргэн байгаа бол Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэсд хандахад нээлттэй гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *