Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 653 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 653 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 625 Улаанбаатарт, хөдөө орон нутагт 28 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 55067 боллоо.

Архангай-2, Булган-3, Орхон-12, Төв-9, Ховд-2 аймгуудад коронавирусийн тохиолдлууд батлагдсан байна.

Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 259 болж байна.

  • 65 настай эрэгтэй тавдугаар сарын -12нд онош нь батлагдсан
  • 73-настай эмэгтэй тавдугаар сарын -15нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 533 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 48674 болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *