ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гран-При тэмцээн тавдугаар сарын 27-30-нд Красноярск хотод болно.
“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнийг Монголын шигшээ багийн 20 тамирчин зориод байна.
Манай тамирчид Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзэх бол шүүгчээр олон улсын шүүгч ОУХМ Х.Ганболд, Г.Амархүү нар ажиллана.
Красноярскт зодоглох бөхчүүд:
Эрэгтэйчүүдийн
- 57 кг: Пүрвээгийн Дашцэрэн
- 61 кг: Намсрайн Ганбаяр
- 65 кг: Эрдэнэбатын Төгсжаргал
- 74 кг: Дарханбаярын Тэнгис,
- 74 кг: Олонбаярын Сүлдхүү
- 79 кг: Алтанзулын Дөлгөөн
- 86 кг: Мэндбилэгийн Тэмүүжин
- 92 кг: Дагвадоржийн Оргилох
Эмэгтэйчүүдийн
- 50 кг: Долгоржавын Отгонжаргал,
- 50 кг: Батбаатарын Энхзул
- 53 кг: Батхуягийн Хулан
- 55 кг: Баяраагийн Халиунаа,
- 55 кг: Батцоожийн Марал
- 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг
- 59 кг: Баатаржавын Шоовдор
- 62 кг: Энхбатын Гантуяа
- 65 кг: Зоригтын Болортунгалаг
- 68 кг: Очирбатын Насанбурмаа
- 72 кг: Энх-Амарын Даваанасан,
- 72 кг: Доржсүрэнгийн Цогзолмаа