Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуaулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгожээ.
Хурлаар 2019 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхын саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдлээ.
“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.
Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид:
- Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
- 65 кг: Төмөр-Очирын Тулга
- 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
- Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
- 53 кг: Бат-Очирын Болортуяа
- 57 кг: Болдсайханы Хонгорзул
- 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
- 68 кг: Соронзонболын Батцэцэг
- 76 кг: Очирбатын Бурмаа