Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүн амын хүнсний хангамжид махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн махны худалдааг энэ сарын 8-9-ний өдрөөс эхлэн амралтын өдрүүдэд өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна.
Сүхбаатарын дүүргийн хэмжээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг “Баатрууд тэнгэр”, “Булган мах”, “Тэс шим” ХХК-иудтай хамтран ажиллаж, 45.1 тонн хонины махыг гулуузаар нь худалдан борлуулжээ.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ