Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 629 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 6829 хүнээс шинжилгээ авахад 629 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 603 нь Улаанбаатар хотод, 24 орон нутагт , эмнэлгээс шалтгаалах халдвар 2 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 51247 боллоо.

Мөн таван хүн нас барж, ковид шалтгаант нас баралт 240 болж байна.

Сүүлийн 24 цагт 754 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 45145 боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *