Categories
мэдээ улс-төр цаг-үе

МАХН татан буугдаж байгаа талаар бичиг баримтаа Улсын дээд шүүхэд албан ёсоор гардууллаа

Улсын дээд шүүхэд МАХН татан буугдах материалаа хүлээлгэн өглөө. МАХН Их чуулганаа хуралдуулж, МАН-тэй нэгдэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин оролцохоо мэдэгдсэн.

Энэ талаар Н.Энхбаяр мэдээлэхдээ “МАХН татан буугдаж байгаа талаар бичиг баримтаа Улсын дээд шүүхэд албан ёсоор гардууллаа. Уг шийдвэрийг гаргахаас өмнө анхан шатны байгууллагын бүх гишүүдээсээ саналыг нь авсан. Бид МАН-тай нийлэхдээ хэд хэдэн зүйлийг баримталсан. Нэгдүгээрт, МАН, МАХН нэг гарал үүсэлтэй нам. Хоёрдугаарт, Оюу толгойн гэрээг засахтай холбоотой нэгдмэл байр сууринд хүрсэн. Гуравдугаарт, Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой гэдгийг бид олон жил илэрхийлсээр ирсэн. МАН-ын удирдлага Дубайн гэрээг хүчингүй болгоно гэдгээ албан ёсоор зарлаж байгаа. Мөн Эрдэнэтийн 49 хувийг авах үйл ажиллагаа хууль бус байсан гэдгийг би мэдэгдсээр ирсэн. Иймээс хууль шүүхийн байгууллагын гаж тогтолцоог засахын тулд нэгдэхээр болсон.

Монголд улс төрийн хүчин байгуулагдсаны 100 жилийн ой болж байна. Үүнийг хүндэтгээд цаашид залуучууддаа эх орноо сайн сайхан болгохын төлөө үүд хаалгаа нээж өгөхийн тулд нэгдэхээр шийдсэн. Энэ бол Монгол Улсын хөгжлийн шинэ эхлэлийн гараа. Хямралыг давж сүүлийн 30 жилийн ололт амжилтыг бататгах үйл хэрэг” гэж хэллээ.

Түүнчлэн тэрбээр “УИХ-ын гишүүн С.Ганбаатар Та бидний эвсэлд үлдэхээр тохирсон ч Ерөнхийлөгчийн үгийг илүү сонсдог байжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга манай С.Ганбаатарт биднээс илүү нөлөөтэй юм байна. Х.Баттулгын зохион байгуулсан Ардчилсан намд орсон” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *