Мобиком Корпораци нь хэрэглэгчдийнхээ ая тух, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн орчин үеийн дижитал шийдэл бүхий Lifestyle салбарыг орон нутагт анх удаа Сүхбаатар аймгийн төвд нээлээ.
Тус салбарт үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн стандарт хэв маягийг агуулсан тав тухтай орчныг бүрдүүлсэн бөгөөд хэрэглэгч харилцаа холбооны үйлчилгээ авахаас гадна Солонгосын албан ёсны франчайзинг Restime сүлжээ кофе шоп, аймагтаа танигдсан Оргил брэндийн бялуу, амттан зэргээр үйлчлүүлэх боломжтой юм. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн, албан ёсны эрхтэй худалдаалагдаж буй гар утас, төхөөрөмж, дагалдах хэрэгслийг худалдан авах, үйлчилгээний ажилтанд хандахгүйгээр Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг ширээн дээр байрлуулсан таблетуудаас авах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Эдгээр үйлчилгээнүүдийг авахдаа төлбөр тооцооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдэл болох MonPay апликейшныг ашиглан зайнаас, аюулгүй, шуурхай гүйлгээ хийх боломжтой.