Баянзүрх дүүрэг, Офицер орчмоос тавдугаар сарын 17-нд зургаан настай М, 60 настай О нар салхилахаар гараад алга болсон юм.
Тэгвэл эмээ, ач охин хоёрыг өнөөдөр 16:55 цагийн үед эсэн мэнд олжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид тус дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байрнаас эсэн мэнд олжээ.
Охин алга болсон өдрийнхөө 13:50 цагийн үед аав руугаа “Сансарт явж байна” хэмээн утсаар яриад гурав хоног холбоогүй, сураг тасраад байсан билээ.