Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: Хэт олон цагаар ажиллах нь нас барах шалтгаан болдог

Хэт олон цагаар ажиллах нь жил бүр хэдэн зуун мянган хүний нас барах шалтгаан болж байгаа талаар ДЭМБ-ын судалгааны тайланд өгүүлжээ.

ДЭМБ анх удаа уртасгасан ажлын цагтай холбоотой эндэгдлийн талаар явуулсан судалгааныхаа тайланг өнөөдөр “Environment International” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Судалгаагаар 2016 онд л гэхэд хэт олон цагаар ажилласан 745.000 хүн зүрх судасны өвчлөл, цус харвалтаар нас баржээ. Уг судалгааг Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун эргийн бүс нутгийн улс орнуудад хийсэн байна.

Цар тахлын үед энэ байдал улам даамжирч, илүү олон хүн дээрх шалтгаанаар нас барж болзошгүйг ДЭМБ анхааруулжээ.

Долоо хоногт 55 болон түүнээс илүү цаг ажиллавал цус харвах магадлал 35 хувь, зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэл 17 хувиар нэмэгддэг байна. Хэт олон цаг ажилласнаас болж нас барсан хүмүүсийн дийлэнх буюу дөрвөн хүн тутмын гурав нь ахимаг насны эрчүүд байжээ.

ДЭМБ-ын тайланд дурдсанаар цар тахлын үед хөл хорио тогтоосон улс орнуудад ажлын цаг 10 хувиар уртассан байна. Иймд албан байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэндийн эрсдэлийг анхаарахыг уриалаад, энэ нь ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлөхийг онцолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *