Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хүний эрүүл мэндийг хянах зорилготой хамгийн жижиг чип бүтээжээ

Хүний эрүүл мэндийн байдлыг хянаж, аливаа өвчнийг эрт үед нь оношлон мэдээлэх чадвартай дэлхийн хамгийн жижиг чипийг бүтээжээ.

Чип нь аливаа өвчнийг эрт үед нь оношлох, зарим өвчнийг эмчлэх, биеийн эрүүл мэндийг дэмжих, цаашлаад амьдралын чанарыг сайжруулахад оршиж байгаа аж.

Тэгэхдээ уг бичил чип хүний биеийн дулаан, цусны даралт, глюкоз зэргийг үргэлж хянах гэнэ. Гэвч чип одоохондоо зөвхөн биеийн дулаан хэмжих чадвартай агаад хөгжүүлэлтийн шатанд явж байгаа аж.

Чипний хэмжээ 0.1 шоо мм-ээс жижиг буюу нарийн тоостой дүйцэхүйц тул энгийн нүдээр харах боломжгүй юм. Зохион бүтээгчдийн тайлбарласнаар тус чиптэй холбогдож, мэдээлэл авахад хэт авиа хэрэглэдэг гэнэ.

Close up of microchip Pexels

Төслийн удирдагч анагаах ухааны электронын инженерчлэлийн профессор Кен Шепард “Бид чипийг хэчнээн жижиг болгох боломжтойн хязгаарыг эвдэхийг зорьсон. Энэ бол үр дүн нь. Энэ чип бол дангаараа бүтэн оношилгооны систем. Хэрвээ ирээдүйд бичил чипийг хүнд ашиглах нь зөвшөөрөгдвөл энэ чипүүд эрүүл мэндийн салбарт агуу хувьсгал байгуулна” хэмээн ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *