Чихрийн шижин, неврологи болон хорт хавдрын төрлийн өвчний үед кето дэглэм барьж болно. Энэхүү дэглэм нь инсулины түвшинг бага хэмжээнд байлгаж чаддаг.
Гэхдээ дээрх өвчнүүдийн үеэр кето дэглэмийг зөвхөн эмнэлэгт, эмч нарийн мэргэжлийн хяналтад хэрэгжүүлдэг. Одоогоор эерэг нөлөө үзүүлдэг гэсэн баталгаа байхгүй ч туршилт, судалгаанууд хийгдсээр байгаа бөгөөд тодорхой хэмжээний үр дүн гарч эхэлсэн байгаа.
Хэрвээ та кето дэглэм барьж байгаа бол хоолныхоо тэнцвэрийг хадгалж, зөв өөх тос, дунд гинжин тосны хүчил авах хэрэгтэй.
Хэнд тохиромжгүй вэ?
Кето дэглэм барихыг хориглодог заалтууд:
• Элэгний өвчин, элэгний өөхлөлт болон цирроз
• Жильберийн синдром
• Жирэмсэн болон хөхүүл үед
• Бамбай булчирхайн өвчин
• Жингийн алдагдалтай болон астеник биеийн галбиртай хүмүүс
• Даралт буурсан үед
• Зүрхний шигдээсийн дараа
• Цөсний чулуутай болон цөсний хүүдийг авахуулсан үед
• Бөөрний чулуу
• Тулай өвчин, үе мөчний өвчин
• Ямар ч өвчний хурцадмал үед
• Буруу хооллолтоос үүссэн бүх төрлийн өвчин
• Сандрах эмгэг (panic attack), хэт түгшилтийн үед
• Сарын тэмдэг ирэхгүй (аменорея) болон сарын тэмдгийн мөчлөг алдагдах үед
Кето дэглэмийг зүгээр л жин хасах зорилгоор хэрэгжүүлэх нь үр дүнгүй төдийгүй бие организм өөхөө шатаах бус уснаасаа ангижирч жин хасахад хүрдэг. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдийн туслалцаа, хяналтгүй кето дэглэм барих явцад өтгөн хаталт, шингэнээ алдах зэрэг сөрөг үр дагаварт хүрэх өндөр магадлалтай.
Кето дэглэмд давуу тал бий юү?
Кето дэглэмд давуу талууд бий. Ашиг тусыг нь дурдсан судалгаа болон нийтлэлүүд байдаг. Кето дэглэм нь зөвхөн өдөр тутам эмнэлэгт, эмчийн хяналтан дор туршигддаг. Жишээ нь саяхны нэгэн туршилтаас кето дэглэм нь сепсис буюу цусны халдварын үед үр дүнтэй байсан бөгөөд энэ тохиолдолд өвчтөнүүдийг эмчийн хяналтан дор хаймсуураар хооллож байв.
Эцэст нь жин хасахын тулд ямар нэгэн хоолны дэглэм баримтлахаасаа өмнө хамгийн түрүүнд хоолоо хязгаарлах бус эрүүл амьдралын хэв маяг чухал гэдгийг анхаараарай. Мөн хурдан хугацаанд үр дүнд хүргэх гайхамшигт зүйлсийг хайх нь тийм ч сайхан санаа биш гэдгийг санах хэрэгтэй.