Categories
мэдээ нийгэм

EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан “Enrichment program-II” хөтөлбөр зарлагдлаа

АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран улсын болон хувийн ерөнхий боловсролын бүх сургуулийн англи хэлний багш нарт зориулан “ENRICHMENT-2021” хөтөлбөрийг зарлажээ.

Монгол Улсын өнцөг булан бүрээс ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 1,000 багшийг шалгаруулж тус хөтөлбөрт хамруулах юм. Хөтөлбөрийн төгсгөлд ТОП-30 англи хэлний багш тодорно.


Хөтөлбөрийн үе шатууд дараах хуваарийн дагуу явагдана:

-1-р шат: Тавдугаар сарын 24-ний өдрөөс зургаадугаар сарын 15 өдөр хүртэл 3 долоо хоног үргэлжлэх Уншлагын Марафон

-2-р шат: Зургаадугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 25 өдөр хүртэл Massive Online Open Courses (MOOC) сургалтад хамрагдана. Тус сургалтад багш нар өөрийн тохиромжтой цагаа сонгон өгөгдсөн хугацаанд сургалтадаа хамрагдах боломжтой юм.

-3-р шат: Наймдугаар сарын 2-25-ны өдөр хүртэл “Америкт суралцах 5 алхам” болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *