Categories
мэдээ улс-төр

Монголын ард түмнээс цугларсан хандивыг Энэтхэгийн элчин сайдад хүлээлгэн өглөө

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр буюу тавдугаар сарын 13-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.П.Синхгтэй уулзаж, Монголын ард түмнээс цугларсан хандивыг хүлээлгэн өглөө.

УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг санаачлан #TogetherForIndia уриалга гаргаж, иргэн Г.Ганбат болон “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *