Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 12-ны байдлаар:
- Сэлэнгэ мөрний дунд болон адаг,
- Хэнтий нурууны баруун хажуугийн Туул,
- Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-75 см давсан байна.
Маргааш буюу энэ сарын 13-нд Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин 5-15 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 25-90 см даван үерлэнэ.
Иймд:
- Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
- Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед баталгаагүй зам, гармаар зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.