Categories
гадаад мэдээ

АНУ-ын өмнөд ба зүүн бүс нутагт онц байдал зарлав

АНУ-ын Нью-Йорк, Виржини, Флорида, Арканзас, Техас, Миссисипи зэрэг өмнөд болон зүүн муж улсуудад онц байдал зарлажээ. Учир нь “Colonial Pipeline” компани кибер халдлагад өртөж, үйл ажиллагаа нь зогссон аж. АНУ-ын Тээврийн яамны мэдээлснээр “Тус компанийн дамжуулах хоолойн систем гэнэт тасалдсанаас онц байдал үүссэн.

Улмаар өмнөд болон зүүн муж улсуудад бензин, дизель түлш, нисэх онгоцны түлш болон бусад боловсруулсан бүтээгдэхүүний хангамж тасалдаад байна. Тиймээс түлшний хомсдолд орсон дээрх газруудад түлшийг яаралтай тээвэрлэх шаардлагатай” гэж онцолжээ.

Ажиглагчид энэхүү доголдлыг арилгахад нэлээд хугацаа шаардагдаж магадгүй. Дамжуулах хоолойн систем тасалдсан хэргийн цаана “DarkSide” бүлэглэлийн хакеруудыг буруутгаж байна. Тэднийг 100 гигабайт мэдээлэл хулгайлсан гэж үзэж байгаа юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *