Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уснаас 21 настай эрэгтэй болон 2 сартай хүүхдийн хамт аварчээ

Багануур дүүргийн 4-р хороо Ахмадын амралтын хойно Хэрлэн голд Субару маркын авто машин живж байна гэсэн дуудлага өнөөдөр /2021.05.10/ дүүргийн Онцгой байдлын хэлтэст 13:15 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн аврах бүрэлдэхүүн хүрэлцэн очиход Субару маркын авто машин живсэн байдалтай байжээ. Аврах ажиллагааг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж машинд байсан 21 настай эрэгтэй, 2 сартай эрэгтэй хүүхдийн амь насыг нь авран хамгаалж ажиллалаа. Түүнчлэн автомашиныг голоос гаргаж аюулгүй газар байрлууллаа гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *