Categories
мэдээ нийгэм

Азийн орнуудад төмрийн хүдрийн эрэлт өсчээ

УУХҮЯ манай улс тавдугаар сарын 2-ны байдлаар 2.582.2 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг экспортод гаргаад байгаагаа мэдээлсэн.

Өнгөрсөн оны мөн үед төмрийн хүдэр 2.782.4 мянган тонныг гаргаж байсантай харьцуулахад 200.2 мянган тонн буюу 7.2 хувиар багассан үзүүлэлттэй байна.

Олон улсын хэмжээнд өнгөрсөн сард Бразил улс зах зээлд 25.8 сая тонн төмрийн хүдэр нийлүүлжээ.

Мөн Австрали улс өнгөрсөн 7 хоногт 18.5 сая тонн төмрийн хүдэр нийлүүлсэн нь өмнөх 7 хоногийн дүнгээс 3.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Нийлүүлэлт нэмэгдэж буй ч эрэлт өндөр хэвээр байгаа тул үнэ нь өсөх төлөвтэй гэж шинжээчид тооцоолж байна. Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 0.35 хувиар өсөж, тонн нь 186.4 ам.доллар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *