Жил бүр загварын өнгө төрх өөрчлөгдөж байдаг. Тэгвэл энэ жил чухам ямар цүнх тренд болж буйг сонирхуулж байна.
NEOUS – SATURN
Алдарт уран барималч Барбара Хепуортийн баримлаас сэдэвлэсэн багтаамж сайтай шопер цүнх. Цүнхний бариулыг өөрийн хүслээр урт, богино болгох боломжтой төдийгүй урд болон ар хэсэг нь хоёр өөр өнгийн арьсаар хийгдсэн тул хажуу талаасаа тун сонирхолтой харагддаг.
REIKE NEN – OVAL
Маш энгийн хэлбэртэй юм шиг боловч өвөрмөц газар байршсан бариул нь бусад загваруудаас ялгардаг. Мөн бариул дээрх металлик оруулга нь цүнхийг улам бүр чимж өгсөн.
MANSUR GAVRIEL – ZIP BUCKET
“Mansur Gavriel” брэндийн хувин хэлбэрийн гар цүнх нь 2013 онд анх гарч байжээ. Тухайн үедээ жижиг брэндүүдэд амжилтад хүрэх үүд хаалгыг нь нээж өгсөн аж. Тэгвэл энэхүү асар их амжилт олсон “Bucket” загвараа брэнд саяхан шинэчилж, үдээсний оронд цахилгаанаар түгжигддэг Zip Bucket хувилбарыг гаргажээ.