Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг таниулцууллаа.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна” гэсэн юм.
Мөн тэрээр “Иргэдийн вакцинжуулалтын идэвх эрс буурсан нь харамсалтай. Хэдийгээр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа ч вакцин хийлгээгүй иргэд бусдыгаа эрсдэлд учруулж байгааг санах хэрэгтэй. Тиймээс Засгийн газар цаашид вакцины 2 тунг хийлгэсэн иргэдээ урамшуулна. Вакцин хийлгээгүй иргэдэд хариуцлага ярина.
Тиймээс вакцины хоёр тунг хийлгэж, үүргээ гүйцэтгэсэн иргэддээ дархлаа сайн тогтоход нь дэм болж, амин дэм авахад зориулан 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Тиймээс цаашид вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна” гэлээ.