Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” арга хэмжээ цахимаар болно

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээ 2021 оны ирэх сарын 03-наас 07-ныг дуустал цахим хэлбэрээр болно.

Тус төслийн зорилго нь ТХБ-ыг хэрэгжүүлсэн ололт, амжилт, сургамж, туршлагаа хуваалцан бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг нэгтгэн дүгнэж, оролцогч талуудын түншлэлд тулгуурлан цаашдын хүчин чармайлтыг үр өгөөжтэй болгох хамтын ажиллагааны төлөвлөгөө-зураглал боловсруулахад оршино.

Энэ удаагийн Үндэсний нэгдсэн арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын Хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Техникийн Зөвлөн Зохицуулах Баг (ТЗЗҮБ)-ийн гишүүн байгууллагууд болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний зөвлөл “ТХБ 2030”-ын тэргүүлэх таван чиглэл болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга менежментийн зургаан чиглэлийн хүрээнд зохион байгуулна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн цахимаар хэлбэрээр вертуал орчинд зохион байгуулж буй тус нэгдсэн арга хэмжээнд 10.000 хүртэлх хүн бүртгүүлэн оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой.

Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах долоон салбар үйл ажиллагаа нь зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, форум зэрэг хэлбэрээр зохион байгуулагдах юм байна.

  1. “Тогтвортой хөгжлийн боловсрол ба Алсын Хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын санаачилга”-ын суурь болох нь” нэгдсэн зөвлөгөөн;
  2. “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлэг (багш нар болон бусад оролцогчдын хүрээнд);
  3. “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг;
  4. “Хүүхдийн эрх-Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” форум (хяналтын болон боловсролын байгууллагуудын төлөөллийн хүрээнд);
  5. “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал;
  6. “Өсвөр үеийнхний дуу хоолой- Байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуусын форум;
  7. “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль –жижиг төсөл санаачлага” хамтарсан хэлэлцүүлэг

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаар авах боломжтой юм.

Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Шинэцэцэг 88111893, Оюунтунгалаг 99054031, Тансагмаа 99109723

ESD Mongolia- Тогтвортой хөгжлийн боловсрол фэйсбүүк хуудаснаас авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *