Categories
гадаад мэдээ

Бразил “ButanVac” вакциныг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ

Бразилын Сан-Паулу хотод төвтэй “Butantan” төрийн өмчит судалгааны хүрээлэн “COVID-19”-ийн эсрэг “ButanVac” вакцинаа лхагва гаригаас үйлдвэрлэж эхэлснээ тус мужийн захирагч Жоао Дориа мэдэгджээ.

“Энэхүү вакцин нь гадаадаас түүхий эд импортлон авахгүйгээр Бразилд бие даан үйлдвэрлэж буй анхны вакцин болох юм” гэж Ж.Дориа “Butantan” хүрээлэнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.

Хэдийгээр Бразилын Эмийн хяналтын агентлаг “ButanVac” вакциныг хараахан бүртгээгүй байгаа боловч ирэх долоодугаар сар гэхэд уг вакцинаас 18 сая тунг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

“Долоодугаар сарын эхний хагас гэхэд вакцин Эмийн хяналтын агентлагийн зөвшөөрлийг авахад бэлэн болох бөгөөд энэ онд 100-150 сая тунг үйлдвэрлэнэ” гэж Сан-Паулу мужийн захирагч мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *