Categories
гадаад мэдээ

АНУ “Johnson & Johnson”-ны вакциныг дахин ашиглаж эхэлжээ

АНУ-ын засаг захиргаа “Johnson & Johnson” (J&J) компанийн бүтээсэн “Covid-19”-ийн эсрэг вакциныг цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй шалтгаанаар хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахыг түр зогсоогоод байсан билээ.

Тэгвэл өчигдрөөс тус улсын эрх баригчид энэхүү вакциныг дахин ашиглахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ 50 хүртэлх насны эмэгтэйчүүдээс бусад хүмүүст тарихыг зөвлөжээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагууд уг вакцины халдвараас сэргийлэх ач холбогдол нь үүсгэж болох эрсдлээсээ хавьгүй илүү өндөр гэж дүгнэсэн учир ийм шийдвэрт хүрсэн байна.

АНУ даяар нийт найман сая тун “Janssen” вакцин хийгдсэнээс цусны бүлэгнэлийн зургаан тохиолдол бүртгэгдэж, дөрөв нь нас барсан юм. Цусны бүлэгнэл үүссэн зургаан тохиолдол нь бүгд эмэгтэйчүүд бөгөөд 18-48 насныхан бөгөөд вакцин тариулснаас нь хойш 6-13 хоногийн дараа цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрчээ.

Тус улс нь одоогийн байдлаар 220 сая гаруй тун вакциныг ашиглаад байгаагийн ихэнх нь “Pfizer/BioNTech”, “Moderna” компаниудын бүтээсэн вакцин юм. “Johnson & Johnson”-ны “Janssen” нэртэй энэхүү вакцин нь нэг тунгаар дархлаа тогтоодог, мөн хадгалалт тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардагдахгүй гэдгээрээ бусад вакцинуудаас давуу талтай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *