Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд 244 алба хаагч хяналт тавин ажиллаж байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн. Мөн нийтийн тээврээр зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.

Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд Авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 175 шалгагч ажиллаж, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж буй юм.

Мөн 98 чиглэлд иргэдэд үйлчилж байгаа 759 автобусанд ариутгал, халваргүйжүүлэлт тогтмол хийж, хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *