Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам тээврийн ноцтой ослын улмаас гурван настай хүүхэд амиа алджээ

Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим ХУД-ийн 6 дугаар хороо Нүхтийн задгайд Mercedes Benz маркийн автомашины жолооч нь 3 настай хүүхдийг мөргөж, хүүхдийн амь хохирсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Харин дөрөвдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 351 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 195 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүүхдийн амь хохирсон.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Унадаг дугуйтай автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
  • Мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус бүртгэгдсэн байна.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 144, Орон нутагт 38 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байх, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *