Сүүлийн 24 цагт ковидын шалтгаант оноштойгоор таван хүн нас барлаа. Ингэснээр манай улсад халдварын улмаас амиа алдсан хүний тоо 74 болов.
- 86 настай эрэгтэй 04.16-нд онош батлагдсан
- 71 настай эрэгтэй 04.15-нд онош батлагдсан
- 73 нас настай эрэгтэй 04.16-нд онош батлагдсан
- 72 настай эрэгтэй 04.19-нд онош батлагдсан
- 77 настай эрэгтэй 04.21-нд онош батлагдсан байсан.
Мөн хавсарсан өвчлөлийн улмаас 72 настай эмэгтэй нас баржээ
Өнгөрсөн хоногт 1263 хүнээс халдвар илэрлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 29219 болов.