Categories
мэдээ нийгэм

НЭМГ: Нэмэлтээр 694 резидент эмч ажиллаж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаанд нийт 694 резидент эмч нэмэлтээр ажиллаж байна.

Резидент эмч нар дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалтын хяналтад ажиллах юм.

Эрүүл мэндийн салбарынхан халдварт цар тахлын эсрэг хүн хүч дутагдалтай, ачаалал өндөртэй ажиллаж байгаа энэ цаг үед нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй залуу эмч нар шинжилгээ, дархлаажуулалтын ажилд хүч нэмэгдүүлээд байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *