Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд авто замын засвар, арчлалтын ажлууд хийгдэж эхэллээ

2021 онд Улаанбаатарын 175 гудамж зам болон орон сууцны хороолол доторх авто замд 65,000 м.кв нүхэн эвдрэл, хотын 32 гудамж замд 300,000 у/м заадас, 65 359.47 м.кв тэмдэглэгээ болон авто замын тэмдэг, хайс арчлалт, гүүр, хоолой, туннель засварын ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг 10 бригад, 140 гаруй инженер техникийн ажилтан, албан хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал коронавирусийн зөвлөмжийг баримтлан өнөөдөр эхлүүлсэн байна.

Хатуу хөл хорио тогтоосон үед хотын гол гудамж замуудад засвар арчлалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Хотын захирагч өгөөд байгаа билээ.

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *