Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Коронавируст халдвараар 20 настай иргэн нас барлаа

ХӨСҮТ-ийн хүний нөөцийг нэмэгдүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.13/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 885 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 16603 боллоо. Халдвар авсан 2 иргэн нас баржээ. Тодруулбал, 20 настай болон 60 настай хоёр эрэгтэй халдварын улмаас нас барсан байна. Улсын хэмжээнд коронавирусний халдвараар 27 хүн нас бараад байна.

Өнгөрсөн хоногт халдвар авсан 371 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улмаар эдгэрсэн хүний тоо 9887 болж байна.

Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеиийн байдлыг үнэлбэл:

-Хөнгөн 1910

-Хүндэвтэр-610

-Хүнд-127

-Маш хүнд-20 хүн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *