Categories
гадаад мэдээ

Умард Солонгосын эрх баригчид шинэ шумбагч онгоцоо дэлгэх тохиромжтой үеийг хүлээж байна

-ТОВЧХОН-

Ёнхап агентлагийн мэдээлснээр Умард Солонгосын эрх баригчид шинэ шумбагч онгоцоо дэлгэх тохиромжтой үеийг хүлээж байна хэмээжээ. Гурван тоннын даацтай усан түрцтэй шумбагч онгоцыг бүтээх ажлыг хоёр жилийн өмнө эхлүүлжээ. Энэхүү мэдээллийг АНУ ба БНСУ-ын тагнуулын газраас өнгөрсөн ням гаригт мөн баталсан байна. Ёнхап агeнтлаг цааш нь мэдэгдэхдээ Умард Солонгос шумбагч онгоцоо танилцуулах үeэрээ тус улсын эрх баригчид “Алтан гадас 3” баллистик пуужинг туршиж магадгүй байна. Умард Солонгосын эрх баригчид юуны өмнө АНУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.

* * *

Ирэх зургадугаар сард 75 нас хүрэх АНУ-ын eрөнхийлөгч асан Д.Трамп 2024 онд болох сонгуульд дахин өрсөлдөх гэнэ. Тэрбээр Бүгд найрамдах намаас нэр дэвшиж өрсөлдөх юм байна. Д.Трамп “2022 онд танхим (Конгрессын төлөөлөгчид)-ыг хяналтдаа авна гэдэгт итгэлтэй байна” гэв. Конгресст суудал авах хүсэлтэй бүгд найрамдахчуудыг дэмжинэ гэдгээ ч бас илэрхийлжээ

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *