Categories
гадаад мэдээ

Киргизүүд бэр богтлох ёсыг эсэргүүцэж, жагслаа

Bride kidnapping, murder of woman spark protests in Kyrgyzstan | Daily Sabah

Киргизийн нийслэлд Даваа гариг (2021.04.05)-т 27 настай Айзада Канатбековаг гудамжинд явж байхад нь гурван эрэгтэй хулгайлжээ. Хоёр хоногийн дараа хотоос холгүй хаягдсан автомашин дотроос эмэгтэй, хоёр эрэгтэйн цогцос олдсон байна. Дээрх гурван эрэгтэйн нэг нь бүсгүйтэй гэрлэх зорилготой байжээ.

Харамсалтай нь, бүсгүйг богтлон авч явж буйг харуулсан хяналтын камерын дүрс бичлэг Киргизстаны сошиал ертөнцөд тарсан ч цагдаа нар ямар нэг арга хэмжээ аваагүй байсаар байдал иймд хүрсэн байна. Иймд өнөөдөр (2021.04.09) тус улсын Дотоод хэргийн яамны байрны гадна 500 орчим иргэн цуглаж, сайдаа огцрохыг шаарджээ.

Бэр богтлох ёс Киргизэд эртнээс байсан гэж олон хүн үздэг. Зарим нь үүнийг сүүлд бий болсон ёс ч гэж үздэг бөгөөд 2013 оноос уг ёсыг хууль бус гэж үзэж хориглосон байдаг.

НҮБ-ын судалгаанд дурдсанаар Киргизстанд таван бүсгүй тутмын нэг нь хайр сэтгэлээрээ бус бэр богтлох ёсны дагуу гэрлэсэн байдаг аж. Киргизстанд эцэг эхчүүд, ахмадууд залуусыг насанд хүрмэгц гэрлэхийг шаардаж эхэлдэг. Үүнээс болж ядуу амьдралтай хэсэг нь бэр богтлохыг хялбар, зардал багатай арга гэж үздэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *