Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Биеийн байдал маш хүнд 14 хүн байна

ХӨСҮТ-ийн хүний нөөцийг нэмэгдүүлнэ

Өчигдөр 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан талаар Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлэв.

Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 8,522 болоод байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “24 цагийн хугацаанд 382 хүн эдгэрэн эмнэлгээс гарлаа. Мөн гэрийн тусгаарлалтад байсан нийт 40 хүн эдгэрсэн таатай мэдээлэл байна.

Манай улс өнгөрсөн сарын сарын 12-ноос хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж, эмчилж эхэлсэн бөгөөд гэртээ эмчлэгдэж, эдгэрч байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй.

Одоогоор 2,560 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тэдгээр иргэний биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,017
  • Хүндэвтэр-435
  • Хүнд-94
  • Маш хүнд-14 хүн байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *